Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүд  2017 оны 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Дархан–Уул аймагт 5 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулаад ирлээ.

ГИШҮҮН ХУУЛЬЧИДДАА ЗОРИУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

     Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад зориулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Г.Даваадорж “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүй: нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, үнийг тодорхойлох, хүлээн авах, хүлээн авахаас татгалзах ажиллагаа” сэдвээр, тус хорооны гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа болон судлаач Э.Нямбаатар нар “Үүргийн гүйцэтгэл боломжгүй болох тухай” сэдвээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад нийт 59 хуульч хамрагдсан.

 

ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус хорооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Н.Баасанжав Төмөрлөгийн үйлдвэрийн захиргааны албан хаагчдад зориулан Зөрчлийн хууль дахь “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, санхүү, татвар”-ын холбогдох хэсгээр нийт 20 ажилчдад, Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны гишүүн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа, дэд хорооны гишүүн Н.Ариунтуул нар “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүл ахуйн эрх зүйн асуудлууд” сэдвээр нийт 85 ажилчдад тус тус сургалт зохион байгуулав.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СОС-ХОТХОТНЫ ХҮҮХДҮҮДЭД НОМ, ТОГЛООМ ХАНДИВЛАВ

    Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн санаачилга, гишүүдийн хандиваар тус төвийн хүүхдүүдэд зориулан хүүхдийн чөлөөт цаг, танин мэдэхүйд зориулсан 600 гаруй ном, 30 гаруй тоглоомыг хүүхдүүдэд хандивлалаа. Хандивыг гардуулах үеэр СОС хотхоны хамт олон, хүүхдүүд талархсан сэтгэлээ илэрхийлж, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлсэн. Тус төвийн “Шинэ жил” 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болох бөгөөд энэ үеэр Иргэний эрх зүйн хорооны гишүүд өөрсдөө хандив цуглуулж, 100 хүүхдийн бэлэг бэлтгэж илгээхээ илэрхийлсэн юм. Тус бэлгийг бэлтгэж, хүргүүлэх ажлыг Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд зохион байгуулах юм.

ДАРХАН- УУЛ АЙМГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

    Иргэний эрх зүйн хорооны гишүүд иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тус аймгийн Цагдаагийн газрын байранд зохион байгуулсан. Иргэд иргэн, эрүү, захиргааны чиглэлээр өөрсдөд тулгараад байгаа асуудлаар зөвлөгөө авсан бөгөөд энэ үйл ажиллагааг цаашид жил бүр зохион байгуулж байхыг уламжилж байлаа.  Хууль зүйн зөвлөгөөг Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, Ч.Отгонбаатар, С.Цацралтуяа, Ж.Ариунаа, Н.Хишигзаяа,  хорооны гишүүн Нандинцэцэг, Ц.Батнасан нар өгч ажилласан юм. 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Өсвөр нас ба гэр бүлийн боловсрол” сэдвээр ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.  Тус сургалтад нийт 90 гаруй сурагч хамрагдаж, өөрсдийн сонирхсон асуултыг асууж, хариулт авлаа. Энэ үеэр тус сургуулийн сурагчдад гарын авлага, ном үнэ төлбөргүй тараасан. 

    Тус арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зохицуулагч Ж.Эрдэнэбаатар, Дархан-Уул аймгийн Ерөнхий прокрор Ж.Мөнхбат, арга хэмжээг зохион байгуулахад өөрсдийн байраар хангасан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн лицей сургууль, Цагдаагийн газар, Төмөрлөгийн үйлдвэр, СОС хотхоны хамт олонд талархал илэрхийлье. Мөн СОС хотхоны хүүхдүүдэд 100 ном хандивласан "Цэцээ гүн ротари" клубын хамт олонд талархал илэрхийлье.

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
3 цаг 39 мин
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХУУЛЬЧИДТАЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
4 цаг 12 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
2026-05-15 16:46
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2026-05-15 16:32
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2026-05-15 14:34
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33