Орхон, Булган аймгийн хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор /Ph.D/ Б.Энхболд, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчилах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор ажилласан юм.

    Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, үнийг тодорхойлох, хүлээн авах, хүлээн авахаас татгалзах ажиллагаа” сэдвээр, Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч Б.Энхболд “Зөрчлийн тухай хууль” сэдвээр, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат “Эрүүгийн хуулийн ерөнхий анги ба тусгай анги” сэдвээр тус тус хичээл заалаа. Тус сургалтад Орхон, Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хуульч хамрагдсан юм. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 49 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06