МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АСУУДЛЫГ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-ны дүрмийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо /цаашид “Хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

Хоёр.Хороонд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1.Хуульч, профессоруудын нэг төлөөллийг хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.                                                     

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагийн хооронд явуулна.

3.2.Хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Хороо нь нэр дэвшигчийн нэрс, холбогдох материалын хамт Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлэх бөгөөд нэр дэвшигчийн талаарх Хорооны саналыг хавсаргаж болно.

3.4.Хуульчдын холбооны зөвлөл нь нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг хорооны гишүүнээр сонгоно.

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1.Хорооны гишүүнд нэр дэвших хуульч нь дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

·мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

·магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилдаг байх /Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байдал нь нэр дэвшигчийн давуу тал болох бөгөөд холбогдох баримтыг хавсаргана/;

·Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах/

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

·Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6);

·Иргэний үнэмлэхний хуулбар;

·мэргэжлээрээ ажилласаныг нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт, эсвэл нийгмийн даатгалын дэвтэр);

·магистр эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

·хууль зүйн сургуульд багшийн ажил эрхэлдгийг нотлох баримт (тодорхойлолт, ажлын үнэмлэх);

·бүтээл /судалгааны ажил, өгүүлэл, ном/-ийн жагсаалт.

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан  хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /П.Нарантуяа/  Утас: 99529119, 70116004

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 14 цаг 50 мин
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Г.ДАВААДОРЖ “КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ЭРСДЭЛ БА ХАРИУЦЛАГА” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИНА
Уржигдар 13 цаг 11 мин
ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-06-10 15:45
ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ УУЛЗЛАА
2025-06-12 15:40
“ХУУЛЬЧДЫН НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2025-06-10 15:23
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-06-10 14:58
СУРАГЧДАД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-10 10:48
АЗИЙН 13 ДАХЬ ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-06-09 16:12
ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД МУИС-ИЙН ХЗС-ИЙН “ВЕРИТАС” БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
2025-06-09 10:41
“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд урьж байна
2025-06-05 14:50
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-06-05 10:10
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-06-03 13:43
ӨМГӨӨЛӨГЧ П.НЯМЗАЯА, Б.ЭРДЭНЭБАТ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2025-06-02 16:27
“БИЗНЕСЭЭ ТОМРУУЛЪЯ” ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2025-06-02 13:17
“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОНЫГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО
2025-06-02 13:08
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-29 16:46
ХУУЛЬЧ ТАНЫ СОНОРТ
2025-05-29 16:34
“АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ” ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЛЭЭ
2025-05-29 14:45
КОМПЛАЕНС- УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-28 15:30
КОМПЛАЕНСЫН АЖИЛТНЫГ  МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-05-28 15:21