Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцлээ

    Хүний эрхийн олон улсын өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, “Эмнести интернэшнл” байгууллага, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран "Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол практикийн бага хурлыг өнөөдөр /2017.12.07/ зохион байгууллаа.

    Бага хурлын чиглүүлэгчээр Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ажилласан бол хүндэт зочдоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Биата Транкман нар оролцсон.

    Хүний эрхийг хамгаалагчдын зүгээс хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, бодитоор эдлүүлэхэд хүний эрхийн боловсрол чухал үүрэгтэйг онцолж байлаа.  Түүнчлэн төр засаг хүний эрхийн боловсролыг албан боловсролын тогтолцоогоор түгээхээс гадна цагдаа, шүүх, захиргааны байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан зэрэг төрийн бүх албан хаагч, агентлаг болон хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хүний эрхийн боловсролыг сургалтаар үргэлжлүүлэн хангах нь чухал байгааг дуулгаж байсан бөгөөд энэ удаагийн бага хуралд эрдэмтэн багш, судлаач, хуульч, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцсон.

    Хуралд оролцогчдын зүгээс хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас хүмүүсийн эрх зөрчигдөж, эрхээ хамгаалж чадахгүй, бусдын эрхийг зөрчиж буй эхэсээ ухамсарладаггүй байдал нь хүний эрхийн зөрчил оршсоор байх гол нөхцөл болсоор байгааг онцолсон юм.

    Хүний эрхийн боловсролын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулах, Монгол Улсад дэлхийн хүний эрхийн боловсролын НҮБ-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг онол, практикийн түвшинд судлах, цаашид сайжруулах арга замыг санал болгон зөвлөмж гаргах зорилготойгоор зохион байгуулсан тус хурлын үеэр “Насан туршийн суралцах үйл явц дахь хүний эрхийн боловсрол”,  “Албан бус боловсролоор хүний эрхийн боловсрол олгож буй нь” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн Сургалтын бодлого, холбогдох бусад бодлого, түүний хэрэгжилт: Тэргүүн туршлага, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээ”, “Хүний эрхийн хичээлийн агуулга, хөтөлбөр”, “Ажлын байран дахь хүний эрхийн боловсрол: хэрэгцээ, шаардлага, туршлага” сэдвүүдээр салбар хуралдаануудыг зохион байгуулсан юм.

    “Албан бус боловсролоор хүний эрхийн боловсрол олгож буй нь” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан ажилласан бөгөөд хэлэлцүүлгийн бичлэг болон "Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол практикийн бага хурлаас гаргасан зөвлөмжийг Холбооны цахим хуудаст удахгүй нийтлэх болно.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Өчигдөр 09 цаг 48 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
Өчигдөр 09 цаг 24 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Өчигдөр 09 цаг 22 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 09 цаг 18 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10