Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Эрүүгийн процессын эрх зүйд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

    Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхим хамтран “Эрүүгийн процессын эрх зүйд тулгамдсан зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.12.08/ зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нээж, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат удирдан явуулсан.

    Шүүх, прокурор, өмгөөлөгч, эрдэмтэн, судлаачид, хуульчдын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын их сургуулийн  Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор Д.Баярсайхан “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль: Эрх зүйн шинэ орчин, тулгамдсан асуудал” сэдвээр, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн “Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ” сэдвээр, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Хуулийн тодорхой бус зохицуулалтаас шалтгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүсч буй бэрхшээл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

    Мөн Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал”, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн  сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор(LLD), дэд профессор О.Мөнхсайхан “Монгол Улсын эрүүгийн процессоор халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүрэн хамгаалж чадаагүй” сэдвээр, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, ахмад Я.Цэлмэн “Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийн криминалистик шинжийг тодорхойлох зарим асуудал”  сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчдыг зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах, засаж залруулах заалтууд цөөнгүй байгааг хэлж байсан бол Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган “Эрүүгийн болон процессын хууль бол хувь хүний амбийц ордог хууль биш. Хүний эрхэд халддаг гол хуулиуд. Тиймээс энэ хуулийн зохицуулалт нь ямар байх вэ, шинэлэг тал нь юу юм, уламжлалаасаа ямар зүйлийг нь авах вэ гэдгийг зохицуулсан зүйл хэрэгтэй” хэмээсэн юм.

    Тус хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэлийг зөвлөмж болгон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэлэлцүүлгийн бүтэн бичлэгийг ирэх даваа гаригт Холбооны цахим хуудаст нийтлэх болно. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
6 цаг 35 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
8 цаг 28 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
5 цаг 5 мин
МЭНДЧИЛГЭЭ
8 цаг 23 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
8 цаг 25 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22