“ПРО-БОНО” ХУУЛЬЧИД ЧУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр/2017.12.08/  “Про-боно” хуульчдын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

      Тус уулзалтын үндсэн илтгэлийг Азийн про-боно хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, BABSEACLE ТББ-ын тэргүүн Брюс Ласки “Про-боно соёлыг түгээн  дэлгэрүүлэх нь буюу  дэлхийн чиг хандлага” сэдвээр тавьсан бол “Иргэдийн эрх зүйн боловсрол-хуульчдын оролцоо”, “Нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад хуульчдын оролцоо”, “Нийгмийн эмзэг бүлгүүдтэй ажиллахад хуульчдын оролцоо” сэдвүүдийн хүрээнд дэд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

    Хуульчид нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд даасны дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураар явуулах ёс зүйн үүрэгтэй бөгөөд уулзалтад оролцогчдын зүгээс Монгол Улсад хуульчдын дунд "про-боно" хөдөлгөөн өрнүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолж байлаа. Мөн “Про-боно” үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд  нийтийн төлөө өөрийнхөө мэдлэг оюун, цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх,  “Про-боно”  үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээр иргэд газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ зэрэг  наад захын хуулийн мэдлэгтэй болно” гэдгийг хэлж байсан юм.

    Олон улсын “про-боно” туршлагатай танилцах, хуульчдын “про-боно” үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих арга замыг тодорхойлох зорилготой энэхүү чуулга уулзалтад 60 гаруй хуульч, өмгөөлөгч оролцсон.

  “Про-боно”буюу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа нь хуульчдын сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ хөлсгүйгээр төлөөлөн хамгаалах зорилготой хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ болоод иргэний эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагаанаас бүрддэг.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БИЧЛЭГ ҮЗЭХ

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
22 цаг 40 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06