“ХУУЛЬЧ БИДНИЙ НЭГДСЭН ЭРХ, АШИГ СОНИРХОЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос “Хуульч бидний нэгдсэн эрх, ашиг сонирхол” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 05 дугаар 11-ний өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ж.Ариунаа нээж үг хэлсэн бөгөөд чиглүүлэгчээр тус хорооны гишүүн, хуульч Э.Болорчулуун ажилласан.

    Тус хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн багш доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Хуульч бидний нэгдсэн эрх, ашиг сонирхол” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд тэрбээр илтгэлдээ “Мэргэжлийн хариуцлагын хараат бус үр нөлөөтэй шударга тогтолцоо байна гэдэг нь хуульчдын нийтлэг ашиг сонирхол. Түүнчлэн Хуульчдын холбооны үндсэн чиг үүрэг болох сургалт, шалгалт, хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл гээд бүгд сайн хэрэгжих нь хуульчдын нийтлэг ашиг сонирхол юм” гэдгийг онцолж байлаа.

    Хэлэлцүүлэгт 50 гаруй хуульч оролцож санаа бодлоо илэрхийлсэн бөгөөд Хуульчдын холбооны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг “Хуульчид нэр хүндтэй нийгэмд хэрэгцээтэй бие биенийгээ хүндэлдэг байж бидний нэгдсэн эрх, ашиг сонирхол хамгаалагдана” гэдгийг хэлсэн. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Нэгдсэн эрх, нийтлэг ашиг сонирхлоо ойлгож амжаагүй механизмаа бүрэн мэдэрч чадаагүй байтал бид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар өөрт авсан эрх мэдлээ алдаад эхэлсэн” хэмээн онцлов.

       Хуульчдын эрх, хуульч ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд болон зөвшөөрөлгүй этгээд хоёрын ялгааг харуулсан анимэшнийг бүтээсэн бөгөөд тус видеог ЭНД дарж үзнэ үү. 

Хэлэлцүүлгийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
22 цаг 40 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06