Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой шийдвэрт дүн шинжилгээ, судалгаа хийх ажлын удирдамж

1. Үндэслэл

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сангийн “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” төсөлтэй 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаар судалж, зөвлөмж боловсруулахад хамтран ажиллахаар болсон.   

2. Зорилго

    Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хуульчийн ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдлын агуулга, түүнийг шийдвэрлэж буй байдал, ёс зүйн зөрчлийн бодит байдал, практикт гарч буй зөрчил, шийдвэрээр хуульчид хүлээлгэсэн хариуцлага, хариуцлагын төрөл, ёс зүйн зөрчил болон хүлээлгэж буй хариуцлага хоорондын балансжуулалт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, Маргаан хянан шийдвэрлэх журмын зохицуулалтын уялдаа холбоо, зохицуулалтын зарим асуудлыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахад оршино.

3. Зорилт:

    Судалгааны ажлын үндсэн зорилгод хүрэх үүднээс дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүнд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан хуульчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл, түүний хэрэгжилтийг хангах асуудал үндэсний хууль тогтоомжид тусгагдсан байдлыг судлах;
  • Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлын агуулга, түүний төрөл зүйлийг судлах;
  • Хууль тогтоомжийн дагуу хуульчийн ёс зүйн зөрчлийн талаар иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээр тогтоосон дүрэм, журам, практикийг судалж, давуу болон сул талыг тодорхойлох;
  • Хуульчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэж буй сахилгын шийтгэл, түүний төрөл хэлбэр, сахилгын шийтгэл ногдуулсан байдлыг судлах;
  • 2014-2017 онд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон бусад холбогдох асуудалд дүн шинжилгээ хийх;

4.Судалгааны арга зүй:

    Судалгааны баг ажлын үндсэн зорилго, түүнд хүрэхээр дэвшүүлсэн зорилтод тулгуурлан дараах судалгааны аргуудыг ашиглана.

4.1. Кейс судалгааны арга,

     4.2. Баримт бичигт дүн шинжилгээ хийх арга,

     4.3. Харьцуулалтын арга,

     4.4. Ярилцлагын арга

    Судлаач нь 3-т дурдсан зорилтуудад хамаарах мэдээллийг тоон (хүснэгт, график гэх мэт) болон чанарын хэлбэрт оруулан энгийн ойлгомжтой байдлаар холбогдох төрөл, ангиллын дагуу боловсруулна.

5. Гүйцэтгэх хугацаа

Тус судалгааны ажлыг 2017 оны 12 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны нэгдүгээр сарын 28-ны  өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.  

Судалгаа гүйцэтгэгч нь дараах баримт бичгийг захиалагчид хүлээлгэн өгнө.

Ажлын нэр

Хүлээлгэн өгөх хугацаа

Хариуцах байгууллага

1

Судалгааны ажлын удирдамжийг батлуулах

2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сан

2

Судалгааны ажил гүйцэтгэх судлаачийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах,

2017 оны 12 дугаар сарын 26-28-ны өдөр

Азийн сан, Судлаач

3

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг эхлэх

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Судлаач

4

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг дуусгах

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Судлаач

5

Цуглуулсан материалд үндэслэн дүн шинжилгээ, судалгаа хийж дуусгах

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Судлаач

 

Судалгааны үр дүнг товч  танилцуулах

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Судлаач

7

Нэмэлт санал зөвлөмжийн дагуу эцсийн хувилбараар тайлан боловсруулж дуусгах

2018 оны 1 дүгээр сарын 31- ний өдөр

Мэргэжлийн хариуцлагын хороо, Азийн сан, Судлаач

6

Судалгааны тайланг хүлээлгэн өгөх

2018 оны 1 дүгээр сарын 31- ний өдөр

Судлаач

 

6. Гэрээт ажлын явцад ирүүлэх баримт бичгүүд

    Судлаач дараах баримт бичгийг хүлээлгэн өгнө:

•     Судалгааны тайлан болон бусад хамаарал бүхий материалыг цаасан болон цахим хэлбэрээр,

7. Тавигдах шаардлага

Cудлаач нь доор дурдсан мэргэжлийн ур чадвар, арга туршлагатай байх шаардлагатай. Үүнд:

  1. Судалгааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  2. Багаар ажиллах туршлагатай, харилцааны ур чадвартай байх;
  3. Хуульчийн ёс зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
  4. Төлөвлөсөн цаг хугацаанд, төсөвлөсөн зардлын хүрээнд ажил үүрэг гүйцэтгэх чадвартай байх; 

    Судлаач дээрх ажлыг гүйцэтгэх үнийн саналаа 12 дугаар сарын 25-ны дотор Азийн санд өөрийн товч намтар, туршлагын мэдээллийн хамт Mandukhai.Altankhuyag@asiafoundation.org хаягаар ирүүлнэ үү. Нэмэлт мэдээллийг 330524-109, 9990-8436 дугаараас лавлана уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СИМПОЗИУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2 цаг 33 мин
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХУУЛЬЧИДТАЙ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
3 цаг 5 мин
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
2026-05-15 16:46
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
2026-05-15 16:32
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
2026-05-15 14:34
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33