Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академитэй хамтран  “Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдэвт уулзалт-ярилцлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг хамруулан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын байранд 2 ээлжээр зохион байгууллаа.

    Уулзалт-ярилцлагыг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзориг нар нээж үг хэлсэн.

    МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэргийн шүүхүүд дэх Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ” сэдвээр мэдээлэл хийсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн уулзалт-ярилцлагад тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээнд гарч буй асуудал” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүгчдийн уулзалт ярилцлагад тус шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээнд гарч буй асуудал” сэдвээр тус тус мэдээлэл бэлтгэн танилцуулж, чөлөөт ярилцлага хийв.

    Тус арга хэмжээнд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдээс гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, профессор П.Одгэрэл, МХХ-ны Захиргааны эрх зүйн хороог төлөөлж, Удирдах зөвлөлийн гишүүд болох доктор Д.Сүнжид, Н.Мягмар, З.Ганзориг, Т.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

    Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлан хэрэглэхэд тохиолдож буй асуудлаар харилцан ярилцах, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцох, улмаар МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооноос зохион байгуулах дараа дараагийн хэлэлцүүлгийн сэдвийг тодорхойлох зэргээр энэ уулзалт-ярилцлага ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

             

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
5 цаг 36 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
7 цаг 28 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
4 цаг 5 мин
МЭНДЧИЛГЭЭ
7 цаг 23 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
7 цаг 26 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22