“Төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагад эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага” хэлэлцүүлэг боллоо

    Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагад эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэг нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг таниулах, төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагад эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой байлаа.

    Хэлэлцүүлгийн үеэр Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ “Төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагад эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах хэрэгцээ шаардлага” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, цаашдын хандлага” сэдвээр, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн  танхимын дэргэдэх бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн дарга, Олон Улсын ба үндэсний арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрч Ч.Гүнждагва “Төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

    Илтгэгчид болон оролцогчдын зүгээс “Төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагад хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулагдсан ч гэрээний талуудад эвлэрлийн гэрээний үүргийг зайлшгүй биелүүлэх хангалтай баталгааг олгож чадахгүй байна. Одоогийн хуульд эвлэрүүлэн зуучлагч нь заавал эрх зүйч, хуульч байхыг шаардаагүй байгаа нь хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэхэд хүндрэл болох талтай. Тиймээс хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж өгөх нь зүйтэй” гэж үзлээ.

     Тус хэлэлцүүлгийн төгсгөлд хүрэлцэн ирсэн оролцогчдод Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос гаргасан “Эвлэрүүлэн зуучлагчдын лавлагаа”-г олгосон юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06