2017 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО

    Монголын Хуульчдын холбооноос 2017 оны 12 дугаар сарын 25-ны үдэш “Фемида-2017” ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа.

    Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Н.Оюундарь, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, шилдэг хуульчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм. 

    Энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулахад Өмгөөллийн "Жалайрчо", "Анта энд партнерс", "Монгол өмгөөлөгч", "Ананд адвокатс", "Soyombo legal partners", "Monrusconsulting law firm", "Дачэн" нөхөрлөлүүд ивээн тэтгэж, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн.

    “Фемида” ёслолын ажиллагааны үеэр Монголын Хуульчдын холбооны 2017 шилдгүүдийг тодруулсан бөгөөд шилдгээр дараах хуульчид тодорлоо.

  1. Оны шилдэг хуульч-шүүгч: ГООШООХҮҮГИЙН ДАВААДОРЖ /Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/

 

2. Оны шилдэг хуульч-прокурор: ЭРДЭНЭБААТАРЫН ОЮУНТУНГАЛАГ /Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор/

 

3. Оны шилдэг хуульч-өмгөөлөгч: ДАВААДАШИЙН НЯМДОРЖ /Өмгөөллийн “Жалайрчо” нөхөрлөлийн захирал/

 

4. Оны шилдэг хуульч-хуулийн зөвлөх: ДОНДОВЫН НАНДИНЦЭЦЭГ /Өмгөөллийн “Дачэн” нөхөрлөлийн партнер, гүйцэтгэх захирал/

 

5. Оны шилдэг хуульч-эрдэмтэн: ОДОНХҮҮГИЙН МӨНХСАЙХАН /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор/

 

6. Оны шилдэг про-боно хуульч: СОДСҮРЭНГИЙН БАЯНМӨНХ /Өмгөөллийн “Легал про” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч/

 

7. Оны шилдэг хуульч-нотариатч: ЧАДРААБАЛЫН БАЯНЖАРГАЛ /Монголын Нотариатчдын танхимын нотариатч/

 

8. Оны шилдэг хуульч-мэргэжилтэн БАТСАЙХАНЫ ӨНӨМӨНХ /Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хяналтын улсын байцаагч/

 

9. Оны шилдэг залуу хуульч: БААСАНДОРЖИЙН МЭРГЭН /Өмгөөллийн “Веритас партнерс” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч/

 

10. Оны шилдэг нөхөрлөл: Өмгөөллийн “И ЭЛ СИ” нөхөрлөл

 

11. Оны шилдэг хороо: ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ХОРОО  тус тус шалгарлаа.

 

    Мөн “Фемида-2017” ёслолын ажиллагааны үеэр авьяаслаг хуульчдыг тодруулсан бөгөөд Өмгөөлөгчдийн хорооны баг тэргүүн байрт шалгарч, “Авьяаслаг хуульч” өргөмжлөл, 1.000.000 төгрөгийн эзэн болсон юм.

    Хуулийн байгууллагууд санаачлан зохион байгуулж байгаад хэсэг хугацаанд завсарлаад байсан ““Фемида” ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбоо өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааг Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг хуульчдаа тодруулж байх юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06