Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“АЗИД ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ХИЙХ НЬ” (TRILA) СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Сингапур Улсын Их сургуулийн Олон улсын эрх зүйн төвөөс 2018 оны  6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Азид олон улсын эрх зүйн сургалт, судалгаа хийх нь” сэдэвт бага хурлыг зохион байгуулна. Бага хурлын ерөнхий зорилгод Ази, Номхон Далайн бүс нутагт олон улсын эрх зүйг заах, судлах ажлын өнөөгийн байдлыг дүгнэх, олон улсын эрх зүйн багш нарт тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг тодорхойлох, сургалт болон судалгааны ажилд дэмжлэг үзүүлхээр цаашдын ажил ба үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг ажил багтсан болно. Уг уулзалт нь 2011 онд Сингапур Улсад амжилттай зохион байгуулагдсан адилхан сэдэвтэй бага хурлын мөрөөр хийгдэж байгаа бөгөөд Олон улсын эрх зүйн Азийн нийгэмлэгийн ажилтай хосолдог. 

    Бага хурлаас өмнө 6 дугаар сарын 20-ны өдөр Залуу багш нарын семинар явагдана. Уг семинарын зорилго нь залуу багш нар ажлын гарааны эхэн үед багшийн байр сууриа олох, сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг бэрхшээлүүдийг судлахад оршино.

АЗИД ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ХИЙХ НЬ” (TRILA)

СЭДЭВТ БАГА ХУРАЛ

Ерөнхий мэдээлэл

    Тодорхой сэдвийг хамрах, өргөн хүрээний оролцоог хангах үүднээс бага хурлыг зөвлөл, дугуй ширээний ярилцлага, групп хэлэлцүүлэг гэх мэт олон төрлийн хэлбэрээр явуулна.

Судлах сэдэв дараах асуудлыг хамрах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:

  • Хуулийн практикт олон улсын эрх зүйн ач холбогдол ба хамаарал
  • Хэрхэн олон улсын эрх зүйн хичээлийг оюутнуудад ач холбогдолтой, сонирхолтой хэлбэрээр явуулах вэ?
  • Үндэсний хууль ба олон улсын эрх зүйн харилцаа холбоо
  • Сургалтын хөтөлбөрийн агуулга - Олон улсын нийтийн эрх зүйн сургалтын гол агуулгад ямар сэдвүүдийг багтаах вэ? Түүний дотор технологи, цахим ертөнц, байгаль орчин, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлага гэх мэт уламжлалт бус сэдвүүдийг оруулах
  • Даяарчлалын эрин үед олон улсын эрх зүйг заахын гол зорилго юу байх ёстой вэ?
  • Хязгаарлагдмал нөөцтэй сургалтын төвүүдэд тохиромжтой сургалт ба судалгааны арга барил
  • Ямар сургалтын арга барил, материалууд Ази, Номхон Далайн бүс нутгийн сургалтанд тохиромжтой вэ?
  • Ази, Номхон Далайн бүс нутаг дахь олон улсын эрх зүйн түүх ба онол, олон улсын эрх зүйн сургалтанд эзлэх байр суурь
  • Олон улсын эрх зүйг эх хэл дээр заахад гардаг хүндрэлүүд
  • Сургалт ба тэтгэлгийн хэрэгцээг тэнцвэржүүлэх
  • Олон улсын эрх зүйн сургалтын тэтгэлэгт сүүлийн үед гарсан хөгжил
  • Интернет ба олон улсын эрх зүйн сургалт

Хэрхэн хамрагдах вэ?

    Бага хуралд хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж, ирүүлнэ үү:

  1. Ажлын анкет (CV) - ажлын туршлага, боловсрол, нийтлэл болон бусад холбогдох материал
  2. Бага хурлын сэдэвтэй холбоотой асуудлаар 600-аас ихгүй үгтэй зохион бичлэг ЭСВЭЛ Хууль зүйн сургуулийн захирлаас тухайн оролцогчийг бага хуралд яагаад оролцох ёстой, бага хуралд хэрхэн хувь нэмэр оруулж чадахыг тодорхойлсон албан ёсны нэр дэвшүүлсэн санал

    Материалаа ирүүлэх сүүлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 15

    Эхний сонгон шалгаруулалтын дүнг 2018 оны 2 дугаар сарын дунд үеэр зарлана

    Бага хуралд оролцох хүслээ дараах хаягаар орж бүртгүүлнэ үү: Ингэснээр холбогдох нэмэлт мэдээлэл авах боломжтой

https://cil.nus.edu.sg/registration-interest-conference-teaching-researching-international-law/

    Материалаа дараах хаягаар орж явуулна уу:

https://cil.nus.edu.sg/application-participate-conference-teaching-researching-international-law-trila/

    Сонгон шалгаруултанд тэнцсэн хүмүүс бага хуралд оролцох боломжтой.

Залуу багш нарын семинар

Ерөнхий мэдээлэл

    Залуу багш нарын семинар нь Бага хурлаас өмнө 6 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Уг семинарын зорилго нь залуу багш нар ажлын гарааны эхэн үед багшийн байр сууриа олох, сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг бэрхшээлүүдийг судлахад оршино. Оролцогч нар өөрсдийн ажлыг танилцуулж, санал бодол солилцох боломжтой. Семинарын хүрээнд судалгааны хөтөлбөр боловсруулах, сургалт болон тэтгэлэг, сайн тэтгэлэг авах шалгуур, нийтлэл бэлтгэх зэрэг сэдвээр хэлэлцэнэ.

    Залуу багш нарын семинарт оролцсон хүмүүс 6 дугаар сарын 21, 22–ны өдрүүдэд Бага хуралд оролцох боломжтой.

    Хэрхэн хамрагдах вэ?

35 наснаас доош насны олон улсын эрх зүйн багш нар эсвэл 6 жилээс бага туршлагатай багш нар хүсэлтээ ирүүлж болно:

  1. 600 эсвэл түүнээс бага үгтэй өөрийн нийтлэл, судалгааны ажлын тухай хураангуй 
  2. Ажлын анкет (CV) - ажлын туршлага, боловсрол, нийтлэл болон бусад холбогдох материал

    Нийтлэлд олон улсын хуультай холбогдох бүх сэдвүүд: олон улсын ерөнхий эрх зүй, хүч хэрэглэх, хүний эрх, байгаль орчны тухай олон улсын хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, олон улсын эрх зүйн түүх ба онол зэрэг сэдэв байж болно.

    Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 22

    Сонгон шалгаруулалтын дүнг 2018 оны 2 дугаар сарын сүүлийн долоо хоногт гаргана.  

    Тэнцсэн хүмүүс илтгэлээ бүтнээр нь (8000-с доош үгтэй)  2018 оны 4 дүгээр сарын 15-нд ирүүлнэ.

    Семинарт оролцох хүслээ дараах хаягаар орж бүртгүүлнэ үү: Ингэснээр холбогдох нэмэлт мэдээлэл авах боломжтой

https://cil.nus.edu.sg/registration-interest-junior-faculty-workshop/

    Материалаа дараах хаягаар орж явуулна уу:

https://cil.nus.edu.sg/application-junior-faculty-workshop/

Зардал

    Бага хурал болон семинарт төлбөргүй оролцох боломжтой, хөнгөн зууш болон өдрийн хоолыг уулзалтын газар хангана. Зочид буудал, замын зардал болон бусад зардлыг оролцогчид өөрсдөө хариуцна.

    Сингапур Улсын Их сургуулийн Олон улсын эрх зүйн төвийн цахим хуудас:

https://cil.nus.edu.sg/

    Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалантай холбогдоно уу.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
БУЛГАН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
5 цаг 32 мин
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО
Өчигдөр 11 цаг 11 мин
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 25 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧААР ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТ-ОТГОНЫГ ТОМИЛЛОО
Уржигдар 15 цаг 59 мин
СУРГАГЧ БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уржигдар 15 цаг 17 мин
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-30 14:14
УУЛ УУРХАЙН САЛБАРААР МЭРГЭШИН АЖИЛЛАЖ БУЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-03-30 13:51
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
2026-03-30 13:44
“ӨСВӨР НАСНЫ ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-03-27 17:36
ХЭҮК-ООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-25 16:33
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-03-25 12:49
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-03-24 16:05
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-24 10:56
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 17:07
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:54
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:48
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 16:01
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-03-23 13:46
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 10:12
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-03-20 15:32