“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран ажиллана

    Монголын Хуульчдын холбоо нь “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.01.04/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал нар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

    Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн талаар сургалт зохион байгуулах, хуульчдыг уулзалт, семинарт оролцуулах бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр 20 хуульчийг мэргэшүүлэн бэлтгэхээр төлөвлөжээ.

    Мөн сэтгүүлчдийн хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгүй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх, нөлөөлөл, лобби үйл ажиллагааг зохион байгуулах юм

    Талууд нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх, харилцан мэдээлэл солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан хамтарсан аян зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 30 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06