СУРГАЛТЫН ХОРООНЫ НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ  ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 53 дугаар зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.4 дүгээр зүйлд заасан Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо (цаашид “Сургалтын хороо” гэх)-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

                    Хоёр.Сургалтын хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1. Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудаас нэг хуульч профессорын төлөөллийг Сургалтын хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.

                                                                                                      Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн хооронд явуулна.

3.2.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч профессор өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Монголын Хуульчдын холбооны зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан тооны хуульч профессорыг Сургалтын хорооны гишүүнээр сонгоно.

Дөрөв.Нэр дэвшигчид тавих шаардлага

4.1.Хуульч профессорт тавих шаардлага:

  1. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
  2. эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан;
  3. магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  4. магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд үндсэн багшаар ажилласан /Дээд боловсролын тухай хуулийн 13.4-т заасан шаардлагыг хангасан байдал нь давуу тал болох бөгөөд холбогдох баримтыг хавсаргах/     

Тав.Бүрдүүлэх материал

 5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  1. төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
  2. иргэний үнэмлэхний хуулбар;
  3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  4. хууль зүйн магистр ба түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  5. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт эсвэл Нийгмийн даатгалын дэвтэр);
  6. магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд профессорын ажил эрхэлдгийг нотлох баримт (тодорхойлолт);
  7. эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан тухай нотлох баримт (Мэргэшин ажилласан чиглэлээр хийсэн бүтээлийн жагсаалт эсвэл эрх бүхий этгээдийн тодорхойлолт)

  Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Сургалтын хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн /А.Хулан/

Холбоо барих утас: 99461122

-ооОоо-

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 30 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06