Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД

НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

                                                                                       

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр                                                                                                                Улаанбаатар хот

                                                                                      

 

Нэг. Зорилго

1.1. Энэхүү удирдамжийн зорилго нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь хэсэгт зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

2.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1. Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

3.2. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цагт дуусгавар болно.

3.3. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага

4.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

4.1.1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;

4.1.2. хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай;

4.1.3. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан.

 

Тав. Бүрдүүлэх материал

5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан  Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журмын 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан дараах материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

5.1.1. Шүүхийн  мэргэшлийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

5.1.2. Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

5.1.4. Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны 3-аас илүүгүй тодорхойлолт;

5.1.5.Маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл/Маягт ТАТАХ/

5.1.6.Хууль зүйн магистр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5.1.7. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны нэгдүгээр сарын 23–ны өдрийн 17:30 цаг хүртэл Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо  дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар,  506 тоот.

Холбоо барих утас: 70116004

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
23 цаг 52 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
Өчигдөр 09 цаг 24 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Өчигдөр 09 цаг 22 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 09 цаг 18 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10