Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

    Монголын Хуульчдын холбооноос “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2017 оны нэгдүгээр сарын 19-нд “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд болон тус холбооны бүтцийн байгууллага болох Зөвлөл, Чиг үүргийн хороо, Сайн дурын хороодын удирдлагууд болон гишүүдийн төлөөлөл оролцлоо.

    Хэлэлцүүлгийн хүрээнд Хуульчдын холбооны Магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны дарга О.Мөнхсайхан “2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр,  Тамгын газрын дарга Ц.Ганболд “Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагаа” сэдвээр, тус холбооны мэргэжилтэн, судлаач Д.Монголжингоо ”Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ” сэдвээр, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Л.Галбаатар “Хуульчийн чиг үүргийн тухай НҮБ-ын үндсэн зарчмууд ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” сэдвээр, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Н.Баасанжав “Хуульчийн ёс зүй” сэдвээр тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлсэн.

    Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, сайжруулах чиглэлээр олон санал гаргасан бөгөөд санал, зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
23 цаг 28 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06