“Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтын үр дүнд мониторинг хийлээ

            Монголын Хуульчдын холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон түүний харьяа Олон улсын сургалтын төвтэй хамтран  “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

    Шүүгч, хуульч, сургагч багш нарын Олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж дотоодын түвшинд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх, туршлага судлах зорилготой А3511079 код бүхий сургалтын үр дүнгийн талаар мониторинг хийхээр ОУХБ-ын хөндлөнгийн үнэлгээчин Брита Мэдсэн манай улсад хүрэлцэн ирж тус сургалтад хамрагдсан хуульчдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

    Уулзалтад сургалтад хамрагдаж сертификат авсан хуульч Б.Мандалбаяр, Г.Эрдэнэбилэг, Ж.Нямбаяр нар хүрэлцэн ирж сургалтын ач холбогдол, үр өгөөжийн талаар ярьсан. Мөн хуульч Г.Эрдэнэбилэг, Ж.Нямбаяр нар өөрсдөө санаачилан шинээр хийх гэж байгаа ажлынхаа талаар танилцуулсан бөгөөд хуульчид төлөвлөсөн ажлаа өөрсдийн санаачилгаар нэгдэж байгуулсан Иргэний эрх зүйн хорооны дэргэдэх Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

    Энэхүү уулзалтын төгсгөлд Монголын Хуульчдын холбоо нь хуульчдад зориулсан сургалтын асуудлаар ОУХБ-тай  цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06