Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

ХУУЛЬЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

                                                                                       

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр                                                                                       Улаанбаатар хот

     

Нэг. Зорилго

1.1. Энэхүү удирдамжийн зорилго нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

2.1. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасны дагуу Хуульчдын эрхийг хамгаалах хорооны бүрэлдэхүүнд Шүүгчдийн хорооны төлөөлөл, шүүгч гишүүн тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны 1 гишүүний орон тоонд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан шүүгч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

3.2. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагт дуусгавар болно.

3.3. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой шүүгч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага

4.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

4.1.1. Шүүгчдийн хорооны гишүүн-шүүгч байх;

4.1.2. Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээгээгүй байх;

4.1.3. Хуульчдын эрхийн хамгаалалтын асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсон байх;

Тав. Бүрдүүлэх материал

5.1. Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

5.1.1. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);

5.1.2. Иргэний үнэмлэхний хуулбар;

5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

5.1.4. Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээж байгаагүйг нотлох баримт;

5.1.5. Хуульчдын эрхийн хамгаалалтын асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсоныг нотлох баримт (Бүтээлийн жагсаалт, эсвэл эрх бүхий этгээдийн тодорхойлолт)

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1. Хуульчдын эрхийг хамгаалах хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2018 оны хоёрдугаар сарын 02–ны өдрийн 17:30 цаг хүртэл Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо  дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот.

Холбоо барих утас: 70116004

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧДЫН ФОРУМ БОЛЛОО
2026-04-30 16:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-04-30 15:13
ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 5 ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2026-04-29 10:23
“ХУУЛЬЧДЫН СПОРТЫН НААДАМ-2026” БОЛНО
2026-04-28 11:06
ӨМГӨӨЛӨГЧДИЙН AI МЭДЛЭГ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-28 10:54
ОРХОН АЙМГИЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
2026-04-27 11:36
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-04-24 16:43
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО
2026-04-24 16:28
ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-04-24 15:13
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-04-24 12:26
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УРАЛДААН БОЛЛОО
2026-04-24 11:19
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-04-23 14:59
БНСУ-ЫН “ДИ ЭЛ ЖИ” ХУУЛИЙН КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-04-23 13:52
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2026" БОЛЛОО
2026-04-23 11:32
ӨМГӨӨЛӨГЧ, ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2026-04-24 11:45
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ДОЛОО ХОНОГ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026-04-21 17:16
БНХАУ “АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЖУРАМ” БАТАЛЖЭЭ
2026-04-21 13:47
ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛНО
2026-04-21 13:38
"ӨМГӨӨЛӨГЧИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-04-20 15:40
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2026-04-20 09:50