ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

    Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дэд дарга Ларри Мэйби,  Монголын Улаан загалмай нийгэмлэгийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван нарыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар 2018 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээн авч уулзлаа.

    Улаан загалмайн хорооноос Монгол Улсад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулсан Ажлын хэсэгт Монголын Хуульчдын холбоог төлөөлж хоёр хүн оролцож байгаа бөгөөд уулзалтаар тус ажлын хэсгийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохион байгуулж явуулах талаар ярилцсан. Мөн "Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүний эрхийн механизм" сэдвээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдад сургалт, уулзалт зохион байгуулах, Олон улсын гэрээ, конвенцийн хэрэглээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,  Монгол Улсын хууль зүйн судалгаа, үнэлгээний ажил хийх, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэх, хуулийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээлүүдийг судалж, сайжруулахад хамтран ажиллах, үндэсний болон олон улсын түвшинд уулзалт, хурал зохион байгуулах талаар санал солилцсон юм.

    Түүнчлэн 1949 оны Женевийн конвенц болон нэмэлт протоколын орчуулгыг дахин хянах ажлыг Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдын оролцоотойгоор хамтран хийх талаар хэлэлцэхийн зэрэгцээ Улаан Загалмайн хорооноос олон улсын хэмжээнд жил тутам зохион байгуулдаг Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сургалт, семинарт гишүүн хуульчдыг оролцуулах талаар ярилцлаа.   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51