ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХТЭЙ ХОЛБООТОЙ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулсан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой иргэний эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 2 дугаар сарын 1-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт Япон Улсын Иргэний эрх зүйн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн нэг профессор Масанобу Като “Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой ерөнхий зохицуулалт” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг “Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбогдсон зохицуулалт, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.  Тус хэлэлцүүлэгт 130 гаруй хуульчид ирж оролцсон бөгөөд Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ: Иргэний эрх зүйн хороо нь цаашид иргэний эрх зүйн чиглэлээр олон хэлэлцүүлгийг өрнүүлэх зорилготой байгааг илэрхийлсэн бөгөөд энэ нь цаашлаад Монголын Иргэний эрх зүйн салбар өөрөө тасралтгүй хөгжихөд чухал ач холбогдолтой, иргэний эрх эрх зүйн чиглэлээр дагнан ажилладаг хуульч өмгөөлөгчид, сонирхон судалдаг судлаач, эрдэмтдэд судалгаа хийх, өөрсдийгөө хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдгийг онцолсон юм.

      Түүнчлэн Иргэний эрх зүйн хороо нь дэлхийн хэмжээний багш, эрдэмтэн судлаачдын илтгэл, хичээлийг хуульчид та бүхэндээ хүргэхийг зорьж байгаа гэдгийг тэмдэглэн хэлээд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Хуульчдын холбооны Тамгын газарт, Иргэний эрх зүйн хорооны болон Хуульчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51