Хуульчдын холбооны Зөвлөлийн хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдийн төлөөлөл бүхий гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамж

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ БОЛОН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БАЙГАА ЭРХ ЗҮЙЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БҮХИЙ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

                                                                                               

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр                                                                                                           Улаанбаатар хот

               Нэг.Зорилго

    1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульчдын холбооны Зөвлөл нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагатай байгууллага байна.”, 48.3-т “Зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдээс тус тус төлөөлөл байна.”, Хуульчдын холбооны дүрмийн 4.2 дугаар зүйлийн 3-т “Хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдийн төлөөллийг тэдгээрийн гаргасан хүсэлтийг үндэслэн Зөвлөл сонгоно.”гэж заасны дагуу Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдийн төлөөллийг сонгоход энэхүү удирдамжийн зорилго оршино.

            Хоёр.Төлөөлөгчдийн тоо

    2.1.Хууль зүйн сургуулийн оюутны болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдийн төлөөлөл тус бүр нэг байна.

            Гурав.Нэр дэвшүүлэх ажиллагаа

3.1.Нэр дэвшүүлэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас мөн оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагийн хооронд зохион байгуулна.

3.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох хүсэлтэй хууль зүйн сургуулийн оюутан болон хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Тамгын газар нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч Хуульчдын холбооны Зөвлөлд хүргүүлнэ.

3.4.Хуульчдын холбооны Зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг Зөвлөлийн гишүүнээр сонгоно.

            Дөрөв.Нэр дэвшигчид тавигдах шаардлага

4.1.Хууль зүйн сургуулийн оюутан дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.эрх зүйч мэргэжлээр тухайн сургуулийн бакалавр /өдрийн/ ангид суралцдаг байх;

4.1.2.олон нийтийн арга хэмжээнд бусдыгаа манлайлж, зохион байгуулж оролцдог байх.

4.2.Хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйч нь дараах шаардлагыг хангасан байна:

4.2.1.магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх;

4.2.2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан аль нэг ажил, албан тушаалыг эрхэлдэг байх.

            Тав.Бүрдүүлэх баримт бичиг

5.1.Хууль зүйн сургуулийн оюутан дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

            5.1.1.нэр дэвших тухай хүсэлт;   

            5.1.2.иргэний үнэмлэхний хуулбар;

            5.1.3.цээж зураг /4x6/;

           5.1.4.сургуулийн тодорхойлолт /дүнгийн хуулбарыг хавсаргасан байх/.

5.2.Хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

                        5.2.1.нэр дэвших тухай хүсэлт;

                        5.2.2.иргэний үнэмлэхний хуулбар;

           5.2.3.цээж зураг /4x6/;

           5.2.4.ажлын газрын тодорхойлолт /нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/;

           5.2.5.бакалаврын дипломын хуулбар.

                                           Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Нэр дэвшигчдийн материалыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газрын дор дурдсан хаягаар хүлээн авна:

           Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар 506 тоот /Ц.Анхтуяа/

           Холбоо барих дугаар: 70116004, 88006383

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51