СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах төслийн хүрээнд Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хичээл заах сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 19-өөс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд явуулахаар төлөвлөж байна.

    Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбооноос уг төслийн удирдлагад хандан прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг дээрх сургалтанд хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьсны дагуу энэ удаагийн сургалтад 3 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой боллоо.

Өмгөөлөгчид тавигдах шаардлага:

  1. 3-аас доошгүй жил өмгөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлсэн;
  2. Туршлага, мэргэшсэн байдал /эрүүгийн хэрэгт оролцсон, сургалтад хамрагдсан байдал/;
  3. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;
  4. Цаашид сургагч багшаар ажиллах хүсэл зориг, эрмэлзлэлтэй, гэрээ байгуулан сургагч багшаар ажиллах /Өргөдөл бичих, гэрээ байгуулах/;
  5. Ном, гарын авлага боловсруулах чадвар, туршлагатай байх;
  6. Англи хэлээр унших чадвартай байх /англи хэлний мэдлэг нь давуу тал болно/;
  7. Өмнө сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай байх /заавал биш, давуу тал болно/;
  8. Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитын зөрчилгүй байх/.

    Тиймээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй өмгөөлөгчид 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалуудыг өөрийн намтарын хамт хавсарган бүртгүүлнэ үү.

    Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 7011 6004 утсаар холбогдож авна уу. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06