“ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЯЛДАА, ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо нь “Зөрчлийн тухай хууль болон татварын хууль тогтоомжийн уялдаа, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд зохион байгууллаа.

    Шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь Татварын ерөнхий хууль болон татварын бусад хууль тогтоомжтой хэрхэн уялдаж байгаа, тус хуулиудын практик хэрэглээ, тулгарч буй бэрхшээлийн талаар холбогдох нийтийн захиргааны байгууллага, шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл, хувийн компанийн хуульч, Захиргааны эрх зүйн хорооны гишүүд, бусад сонирхогч этгээдүүдийг оролцуулан тэдний дуу хоолой, байр суурийг сонсох зорилготойгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд 150 гаруй хуульч оролцсон.

    Хэлэлцүүлгийг Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.Цогт нээж үг хэлсэн бол “Татварын маргаан шийдвэрлэх ажиллагаа ба хуулийн коллиз” сэдвээр хуулийн зөвлөх Д.Амарбаясгалан, “Татвар төлөгч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл: Зөрчлийн тухай хуулийн 11.19.1” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш О.Чулуунцэцэг, “Татварын албанаас Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж буй байдал, тулгарч буй бэрхшээл” сэдвээр  ТЕГ-ын хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн гишүүн Б.Баттогтох, “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд татварын албатай холбоотой зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа байдал” сэдвээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нар илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцлоо.  

    Тус хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны "Монголын Хуульчдын холбоо /Mongolian Bar Association/" фэйсбүүк хуудсаар шууд дамжуулав. ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06