Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

  ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

  Зорилго:

    Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны хоёр гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.

    Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

    Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:

-нэр хүндтэй байх;

-шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророос бусад хуульч байх.

 Бүрдүүлэх баримт бичиг:

-Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

-Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

-хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

-ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны гурваас илүүгүй тодорхойлолт;

-маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг татаж авах бол ЭНД дарна уу/

 Нэр дэвшигчийг тодруулах журам:

    Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам-д заасны дагуу шийдвэрлэнэ.

    Өргөдөл хүлээн авах газар, хугацаа:

    Өргөдлийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот /Утас: 70116004, 70116364/

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,

ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
49 мин
“ПРО БОНО ХУУЛЬЧ-МОНГОЛ” БЭЛГЭ ТЭМДЭГ БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
1 цаг 47 мин
СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өчигдөр 11 цаг 15 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 10 цаг 50 мин
АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
Өчигдөр 09 цаг 56 мин
“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ДИЖИТАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-05-09 12:35
“ЦАХИМ ШҮҮХ MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-05-09 10:32
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-09 10:24
“ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН КРИМИНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 13 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-09 10:26
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-05-09 10:20
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШҮҮХИЙН АКАДЕМИ, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-06 14:25
СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-06 14:20
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-05 16:37
“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 16:34
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-05 15:59
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ГЕРМАН, ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 15:47
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-05-05 15:13
“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 14:08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО СУДАЛГАА
2025-05-02 13:37