АВСТРАЛИ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн Олон Улсын эрх зүйн хэлтсийн гүйцэтгэх гишүүн Мэри Уолкерийг өнөөдөр (2018.03.05) хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар Монголын Хуульчдын холбоо болон Австрали Улсын Хууль зүйн зөвлөлийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашид хамтын ажиллагаа хэрхэн өрнүүлэх талаар ярилцсан.

    Тодруулбал, Монголын Хуульчдын холбооноос 2018 оны 6 дугаар сард зохион байгуулах “Хуульчдын форум”-д Австралийн Хууль зүйн зөвлөлөөс төлөөлөл оролцуулах, Австрали Улсын хуулийн салбарын байгууллагын үйл ажиллагаа, хууль зүйн туслалцааны тогтолцоотой танилцах аялал зохион байгуулах, манай хуульчдыг сургалтын материал, ялангуяа видео сургалтын материалаар хангах, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлаар ярилцсан.

    Мөн хоёр улсын иргэдэд харилцан хууль зүйн туслалцаа үзүүлэх, хоёр улсын хооронд зорчих, оршин суух, шилжилт хөдөлгөөний асуудлаар хамтран ажиллах, хуульчдын мэргэжлийн ёс зүй, хариуцлагын талаар хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг ажлын талаар санал солилцлоо.

    Хатагтай Мэри Уолкер нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр 30 орчим жил ажилласан туршлагатай бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын зөвлөхийн багийн гишүүдтэйгээ хамт ирж, Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, Австрали Улсын туршлагаас мэдээлэл хуваалцахыг зэрэгцээ цаашид эвлэрүүлэн зуучлал, ялангуяа гэр бүлийн эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа уламжилсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06