МУИС-ийн ХЗС-ийн баг шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

    Олон Улсын Улаан загалмайн хороо, Хонг Конгийн улаан загалмай нийгэмлэг, Хонг Конгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон Далайн орнуудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний 16 дугаар тэмцээн 2018 оны 03 дугаар сарбн 06-10-ны өдрүүдэд Хонг Конг хотод зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг Бээжингийн их сургууль (#27), Хонг Конгийн Их Сургууль (#40), Токиогийн Их Сургууль (#46), Австралийн Нью Саут Валийн Их Сургууль (#85) зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25 их сургуулийн шилдэг багууд өрсөлдлөө.

    Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа 3-р байр эзэлж, анх удаа шагналт байранд шалгарч, амжилтын гараагаа эхлүүлж байна. МУИС-ийн багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн 4-р түвшний оюутан Б.Итгэл, 3-р түвшний оюутан А.Мандуул нар оролцож, дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д. Гангабаатар ажилласан байна. 
    Уг шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээр дээр үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг. Ингэснээр оюутны кейс болон түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг судлах, анализ хийх, үндэслэл бүхий гаргалгаагаа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцоо, эзэлсэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сургуулийн чансааг тогтооход чухал үзүүлэлт болдог байна. Тэмцээнд амжилттай оролцсон багийн гишүүд болон дасгалжуулагч багш нарт талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06