Гадаад хэлтэй хуульч, өмгөөлөгчдийн анхааралд

       Хууль зүйн туслалцааны төвөөс гадаадын иргэдэд зориулан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Эмон центр” барилгын нэгдүгээр давхарт “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нээсэн.

           Хуульчдын холбоо нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд /7 хоногт 1 өдрийн 09:00-17:00 цагийн хооронд/ сайн дурын үндсэн дээр Монгол Улсын болон гадаадын иргэдэд иргэн, эрүү, захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой англи, хятад, орос, япон, солонгос хэлтэй хуульч, өмгөөлөгчдийг урьж байна. 

  • Дээр дурдсан хэлээр хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх хуульч, өмгөөлөгч нь эрх зүйн бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэргийг тухайн /англи, хятад, орос, япон, солонгос/ оронд эзэмшсэн байх;
  • Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Ёс зүйн хувьд хуульчдыг манлайлсан байх зэрэг шаардлагыг хангасан байх юм.

    Энэ нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд тооцогдох бөгөөд шилдэг про-боно хуульчид нэр дэвшсэн тохиолдолд тус ажилд оролцсон эсэхийг харгалзан үзнэ. 

Холбоо барих: 70004020, http://lac.gov.mn

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ”-Д ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУВААРЬ

№

Гариг

Хууль зүйн зөвлөгөө өгөх гадаад хэл

1

Даваа

Англи

2

Мягмар

Хятад

3

Лхагва

Орос

4

Пүрэв

Япон

5

Баасан

Солонгос

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06