Сургагч багш нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос өнгөрсөн бямба гариг (2018.03.17)-т сургагч багш нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Тус үйл ажиллагааг сургалтын үр дүнг дээшлүүлэх, арга хэлбэрийг шинэлэг болгох, сургагч багш нарын заах арга зүйг сайжруулах, сургалтын шинэ хэлбэрүүдийг танилцуулах, Хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулсан бөгөөд сургалтад Хуульчдын холбооны удирдлагууд, Сургалтын хорооны гишүүд, Хуульчдын холбоонд бүртгэлтэй сургагч багш нарын төлөөлөл гээд нийт 45 хуульч оролцсон.

    Сургалтаар Монгол Улсын багшийн их сургуулийн харьяа Боловсрол судлалын сургуулийн багш, доктор, профессор Ш.Ичинхорлоо “Сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь”, “Насанд хүрэгчдийн сургалт, түүний онцлог, Орчин үеийн суралцахуйн чиг хандлага” сэдвээр хичээл заасан бол “Хуульчийн үргэлжилсэн сургалтын заах арга зүйн талаар харилцан туршлага судлах нь” сэдэвт сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Оюунболд удирдан явуулж, сургагч багш нар сургалтыг үр дүнтэй болгоход нөлөөлдөг өөрсдийн шилдэг аргуудыг хуваалцсан юм.

    Хуульчийн үргэлжилсэн сургалтын цаашдын бодлого, судалгааны үр дүнг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан танилцуулсан бол Сургалтын хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагчийн удирдан явуулсан “Хуульчийн үргэлжилсэн сургалтын зорилго, үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр сургагч багш нар сургалтыг хэрхэн сайжруулах, үр дүнтэй болгох талаар олон үнэтэй саналыг уламжиллаа.

    Хуульчдын холбооноос 2017 онд гурван хэлбэрээр судалгаа явуулж, 3000 гаруй хуульчийг хамруулсан бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалтын бодлого, арга барилыг өөрчлөх, сургалтыг сэдвийн хувьд салбар эрх зүйн чиглэлээр илүү нарийвчлах, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах, орчин үеийн техник технологийг ашиглах хэрэгцээ шаардлага байгааг судалгааны дүн харуулсан.

    Монголын Хуульчдын холбооноос 2018 онд сургалтыг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан хуульчдад зардал чирэгдэл багатай, шинэлэг байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд сургалтыг танхимын, видео, аудио, зайны гэсэн дөрвөн хэлбэрээр зохион байгуулах, Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06