Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

    “Глоб интэрнэйшнл” төрийн бус байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургагч багшаар бэлтгэгдсэн хуульч нь зорилтот бүлгийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх үндэсний болон олон улсын хэм хэмжээ, сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүл, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизмын талаар ойлголт эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хичээл заах юм.

Тус сургалтад дараах шаардлагыг хангасан хуульчид бүртгүүлэх боломжтой.

  1. Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитийн  зөрчилгүй байх/.
  2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлсэн байх;
  3. Сургалт явуулах ажлын туршлагатай;
  4. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй;
  5. Цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой;
  6. Ном, гарын авлага боловсруулах чадвар, туршлагатай байх юм.

    Модуль хичээлийн агуулга:

Нэг. Модуль-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний ойлголт
  2. Үндэсний болон олон улсын хэм хэмжээнд тусгасан нь
  3. НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд

Хоёр. Модуль-Сэтгүүл зүй

  1. Сэтгүүл зүйн ойлголт
  2. Сэтгүүлчийн ёс зүй
  3. Уламжлалт сэтгүүл зүй болон эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Гурав. Модуль-Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил
  2. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг
  3. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизм

    Тус сургагч багш бэлтгэх сургалтыг дээрх модулиар явуулах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй хуульчид 2018 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалууд /Сургагч багшийн сургалтад оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбар/-ыг хавсарган бүртгүүлнэ үү.

     Сургагч багшид бүртгүүлэх анкет ТАТАХ

    Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 70116065 утсаар холбогдож авна уу. 

Бүртгэл явагдах хугацаа: 2018.03.21-2018.04.02

Хамрагдах хүний тоо: 10

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
21 цаг 22 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
21 цаг 45 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
21 цаг 47 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
21 цаг 52 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10