Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Технологи-хөгжил-хүний эрх” сэдэвт олон нийтийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна

    Лекц "Технологи-хөгжил-хүний эрх” сэдвээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Илтгэгч зочноор Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Жаргалсайханы ХУНАН оролцоно.

    Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран хүний эрхийн анхаарал татсан асуудлаар зохион байгуулдаг уг арга хэмжээ нь хүн бүрт нээлттэй, төлбөргүй бөгөөд оролцохыг хүсвэл 51-262752 дугаарын утсаар, эсвэл g.zolzaya@mn-nhrc.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

    Энэ удаагийн лекцээр асар хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах арга барил, механизмыг шинэчлэх шаардлагатай болсныг, эдийн засаг, нийгмийн хөгжлийг даган хүмүүсийн хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөн, хувьсаж байгаа зэрэг асуудлыг хөндөнө. Ялангуяа аливаа ажил, үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж байгаа нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих арга барилын шинэчлэлийг шаардаж байгаа билээ. Энэ удаагийн хүний эрхийн лекцээр инноваци-хүний эрхийн ирээдүйн харилцан хамаарлын талаар илтгэж, улам бүр цахимжиж буй дэлхийн энэхүү хөгжлийн чиг хандлагатай Монгол Улс хөл нийлүүлэн алхах боломжтой юу? гэсэн асуултад хариулт эрж, санал бодлоо солилцоно. 

Илтгэгчийн товч танилцуулга:

    Ж.Хунан 1999-2005 онд Унгар улсын Ёотвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хуульч мэргэжилтэй.

    Унгар улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүнээс эхлэн Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, "Партнерс форевер” ХХК-д хуульч, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх, Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч сонгогдон ажиллаж байна.

    Чингис хааны төр, эрх зүйн түүх /2002/,Олон улсын эрх зүй /2005/, Хууль зүйн туслалцаа авах эрх /2009/ зэрэг гадаад хэлнээс орчуулсан болон бие даан хийсэн бүтээлүүдтэй.

    Шүүхийн хараат бус байдал /2006/, Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг шүүхэд хэрэглэх нь /2008/, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлж буй хууль зүйн үйлчилгээний хүртээмж /2008/, Хууль зүйн туслалцаа үзүүлж буй өнөөгийн тогтолцоо /2009/, Хөдөлмөрлөх эрхийг хэрэгжилт /2010/, Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо / 2010/, Эрх зүйн чадавхын судалгаа /2011/, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо /2015/, Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал /2016/, Төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөлөгч томилж байгаа байдал /2016/ судалгаануудыг бие даан болон хамтран хийж гүйцэтгэсэн.

    Мөн Мянганы хөгжлийн 9 дэх зорилгын шалгуур үзүүлэлт боловсруулах ажил, Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажил, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл,Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан туршлагатай.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
21 цаг 17 мин
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
21 цаг 41 мин
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
21 цаг 43 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
21 цаг 47 мин
СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-06-26 17:50
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 10 ЖИЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СИМПОЗИУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 12:54
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ, ТАНИЛЦУУЛГА БОЛНО
2026-06-26 10:27
“Хиймэл оюун, шударга ёс ба хууль дээдлэх ёс” сэдэвт олон улсын цахим сургалтад урьж байна
2026-06-26 09:24
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ-2026” БОЛЛОО
2026-06-25 12:27
ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН ЗУНЫ ЦУГЛАРАЛТ, БОДЛОГЫН ХАКАТОН БОЛЛОО
2026-06-22 11:40
“ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ – 2026” БОЛНО
2026-06-19 14:20
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛС: ИРГЭНИЙ БОЛОН АРИЛЖААНЫ МАРГААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ШИНЭ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
2026-06-18 14:42
“ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-06-18 09:37
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2026-06-17 10:46
Өмгөөлөгч Т.Пүрэвбазарт талархал ирүүллээ
2026-06-16 14:48
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2026-06-16 13:58
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ЦЭНДИЙН ЦОГТ ТОМИЛОГДЛОО
2026-06-16 13:54
“ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-06-16 09:33
Өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд талархал ирүүллээ
2026-06-15 15:35
ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-15 10:10