АЗИЙН САНТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШУДАРГА ЁСНЫ БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнинг, Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх нарыг 2018 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авч уулзаж, “Хууль зүйн салбарын шударга ёсны байдал” сэдвээр судалгааг хамтран хийхээр гэрээ байгууллаа.

    2017 онд Азийн сангаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох нь”, 2016 онд Авлигатай тэмцэх газраас “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөлөл” сэдвээр судалгаа явуулсан байдаг бөгөөд эдгээр судалгаагаар иргэд хууль зүйн салбарын байгууллага авлигад автсан, эдгээр байгууллагад итгэх илтгэл бага гэж гарсан байна. Мөн 2017 онд Азийн сангаас явуулсан "Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн гомдол, шийдвэрлэлтийн судалгаа"-гаар шүүхийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд хувийн ашиг сонирхол нөлөөлдөг гэсэн гомдол дийлэнх хувийг эзэлж байсан.

    Төсөөллийн судалгаагаар олон нийтийн ойлголт, хандлагыг тодорхойлдог боловч бодит нөхцөл байдлыг харуулдаггүй бөгөөд иргэд, олон нийтийн дунд бодитой бус төсөөлөл удаан үргэлжлэх нь хор уршигтай тул хууль, шүүх, прокурор, өмгөөллийн үйл ажиллагаан дахь ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн бодит нөхцөл байдлыг нарийвчлан судлах зорилгоор тус судалгааны ажлыг хийхээр боллоо.

    Судалгааны хүрээнд хуулийн салбарт ажиллаж буй хуульчдын ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн байдлыг бодитоор тодорхойлох, тэрхүү ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэвшүүлэх, судалгааны үр дүнг нээлттэй хэлэлцүүлэх замаар хуульч, хуулийн байгууллагын удирдлагуудад санал, зөвлөмж хүргүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06