Өмгөөллийн “Заяа энд Золоо” нөхөрлөл “International Quality Awards-2018”-аас “Алтан цом” хүртжээ

    “International Quality Awards-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны гуравдугаар сарын 18-нд Герман улсын Франкфурт хотод боллоо. Тус шалгаруулалтад манай улсаас Өмгөөллийн “Заяа энд Золоо” нөхөрлөл оролцож, чанар болон бүтээмжийн шийдлээр өрсөлдөж “Алтан цом” хүртлээ.

    “Заяа энд Золоо” нөхөрлөл нь энэхүү шагналыг Монгол Улсаас төдийгүй Ази тивээс авсан анхны хуулийн фирм болсноороо онцлог бөгөөд тус арга хэмжээнд 5 тивийн 42 улсын 62 байгууллага оролцож, “манлайлал болон менежмент”, “чанар болон бүтээмж”, “бизнесийн нэр хүнд болон брэнд”, “технологи, инноваци, өсөлт” гэсэн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Шагнал гардуулах ёслолын үеэр  “Заяа энд Золоо” нөхөрлөлийн захирал Г.Батзаяа Монголын өмгөөллийн нөхөрлөлийн үйлчилгээний чанар, стандартын талаар танилцуулга хийсэн байна.

    Өмгөөллийн “Заяа энд Золоо” хуулийн фирм нь 2013 онд байгуулагдаж, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн онолын болон практикийн өндөр мэдлэг, ур чадвартай хуульч өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өмгөөллийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, хууль зүйн магадлан дүгнэлт, хууль эрх зүйн сургалт судалгаа, үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөх өгөх зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06