Хуульчдын холбооны ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны гуравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.

    Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг явуулж буй юм. Тодруулбал, Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Мягмар “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, “Хан голомт” төвийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр  тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Сүхбаатар аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 26 хуульч хамрагдсан. 

   Хуульчдын холбоо нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Сүхбаатар аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, өдөрлөгт 20 орчим иргэн оролцож зөвлөгөө авлаа.

    Түүнчлэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны гишүүн, Сүхбаатар аймгийн прокурорын газрын прокурор С.Сугар, Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Ганхуяг нарыг  “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгсөн.

    Мөн ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тугийг өмгөөлөгч С.Цээсүрэнд гардуулж өглөө.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06