“ХУУЛЬ ДЭЭДЛЭХ БОЛОН ХУУЛЬД ҮНДЭСЛЭХ ЗАРЧИМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороо нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчим: агуулга ба хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Тус хэлэлцүүлгээр “Хууль дээдлэх ба хуульд үндэслэх зарчим: Үндсэн хуулийн эрх зүй болон Монгол Улсын Үндсэн хуульд” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал, “Эрх зүйт төрийн илэрхийлэл хууль дээдлэх ёсны зарчим болох нь” сэдвээр Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор Д.Сүнжид, “Хуульд үндэслэх зарчим практикт” сэдвээр Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, бизнесийн удирдлагын доктор З.Сүхбаатар, “Хуульд үндэслэх зарчим ердийн хуульд хуульчлагдсан байдал, түүний хэрэглээ” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл нар илтгэл хэлэлцүүлж, хуульчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

    Хэлэлцүүлгийн дүгнэлтийг Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ хийсэн.

   Хэлэлцүүлэгт Захиргааны эрх зүйн хорооны 61 гишүүн, хуульч оролцсон бөгөөд Захиргааны эрх зүйн хороо нь цаашид гишүүн, хуульчдынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

    Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06