ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАЛАА

    “Глоб интэрнэйшнл” төрийн бус байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 

Тус сургалтад дараах шаардлагыг хангасан хуульчид бүртгүүлэх боломжтой.

  1. Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитийн  зөрчилгүй байх/.
  2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлсэн байх;
  3. Сургалт явуулах ажлын туршлагатай;
  4. Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй;
  5. Цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой;
  6. Ном, гарын авлага боловсруулах чадвар, туршлагатай байх юм.

    Модуль хичээлийн агуулга:

Нэг. Модуль-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний ойлголт
  2. Үндэсний болон олон улсын хэм хэмжээнд тусгасан нь
  3. НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд

Хоёр. Модуль-Сэтгүүл зүй

  1. Сэтгүүл зүйн ойлголт
  2. Сэтгүүлчийн ёс зүй
  3. Уламжлалт сэтгүүл зүй болон эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Гурав. Модуль-Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил
  2. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг
  3. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизм

    Тус сургагч багш бэлтгэх сургалтыг дээрх модулиар явуулах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй хуульчид 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалууд /Сургагч багшийн сургалтад оролцох тухай хүсэлт, товч намтар, иргэний үнэмлэх, дипломын хуулбар/-ыг хавсарган бүртгүүлнэ үү.

     Сургагч багшид бүртгүүлэх анкет ТАТАХ

    Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 70116065 утсаар холбогдож авна уу. 

Бүртгэл явагдах хугацаа: 2018.03.21-2018.04.02

Хамрагдах хүний тоо: 10

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06