БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ АРБИТРЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны нарийн бичгийн дэд дарга, Хятадын Далайн хэргийн арбитрын хорооны дэд дарга, Шведийн Стокгольм дахь арилжааны арбитрын зөвлөлийн дарга, Олон улсын арилжааны арбитрын зөвлөлийн(ICCA) гишүүн, доктор Ли Ху,  БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хорооны Бизнес хөгжлийн хэлтсийн менежер Яао Юү нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын Дэд дарга Ш.Жолбарс, Олон улсын эрх зүйн хорооны гишүүн, хуульч, Хятадын Ардын их сургуулийн докторант Б.Энх-Амгалан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар оролцсон.

    Уулзалтаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай бизнес, эдийн засгийн эрх зүйн орчинг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг дурдаад энэ санамж бичгийн хүрээнд гурван байгууллага хамтарч ажиллах боломжтойг хэлсэн.

    Мөн хоёр тал харилцан туршлага, мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол болон Хятадын хуульчдад хоёр улсын арбитр, худалдааны эрх зүйн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах, хуульчдыг дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Түүнчлэн Хятадын талаас 2018 оны 06 дугаар сард зохион байгуулагдах “Хуульчдын форум-2018”-д төлөөлөл оролцуулахаа илэрхийлсэн бөгөөд  жил бүрийн 09 дүгээр сард болдог Хятадын арбитрын чуулгад Монголын хуульчдаас төлөөлөл оролцуулахыг урьсан.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06