Эрх зүйн бодлого боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудлыг хэлэлцлээ

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг боловсронгуй болгох зорилгоор “Эрх зүйн бодлого боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны удирдлага,  хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэд, профессор багш нар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдыг  төлөөлж 60 гаруй хуульч оролцсон.

    Хэлэлцүүлгийн үеэр хууль зүйн доктор, профессор, Шалгалтын хорооны гишүүн Д.Сүнжид 2016, 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын явц, үр дүн болон цаашид хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэхэд баримтлах нэгдсэн бодлого, зарчмын  талаар мэдээлэл хийлээ.

   Үүний дараа оролцогчид Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хэлэлцсэн 3 салбар хэлэлцүүлэгт оролцож, санал солилцсон.

    “Иргэний эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор С.Должин, “Захиргааны эрх зүйн  бодлогын даалгаврыг  боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, “Эрүүгийн эрх зүйн бодлогын даалгаврыг боловсруулах, дүгнэхэд анхаарах асуудал”  сэдэвт салбар хэлэлцүүлгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Бадам,  Н.Туяа нар удирдан явуулсан юм.

    Хэлэлцүүлэгт оролцогчид хуульчийн мэргэжлийн бодлогын шалгалтын даалгаврыг боловсруулах, гүйцэтгэлийг дүгнэх, шалгалтад оролцогчдод зориулсан сургалт зохион байгуулах үйл ажиллагааг нэг мөр ойлгох,  нэг аргачлалаар заах асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн.

    Шалгалтын хороо нь хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан Зөвлөмжийг хууль зүйн их, дээд сургуульд хүргүүлэх, 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг бодлогын хураамжийг хэвлүүлэх, шалгалтад бэлтгэж буй эрх зүйчдэд зориулсан бодлого бодох аргачлал, арга зүйн сургалт болон Сургалтын хороотой хамтран хуулийн их, дээд сургуулийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06