ХБНГУ-ЫН СААРЛАНД МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Конрад-Аденауэр” сангийн суурин төлөөлөгчийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч, Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүч, цаг уурын аюулгүй байдлын төслийн захирал, доктор Петр Хефеле,  ХБНГУ-ын Саарланд мужийн захиргааны хэргийн шүүгч, доктор Сырин Озфырат, ХБНГУ-ын Саарланд мужийн парламентийн гишүүн Марк Шпайхер, “Конрад-Аденауэр” сангийн төслийн менежер С.Ганзаяа  нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга Т.Ганбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан нар оролцсон.

    Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны бүтэц, үйл ажиллагаа, Саарланд мужийн Шүүгч, Өмгөөлөгчийн холбооны удирдлага, бүтэц, гишүүнчлэл, үйл ажиллагааны дүрэм, санхүүжилтийн талаар болон Монгол Улс, ХБНГУ-ын шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын тогтолцоо, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн ёс зүйн хариуцлагад хүлээлгэх сахилгын шийтгэл, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцлоо.

    Энэ удаагийн уулзалт нь Монголын Хуульчдын холбоо, “Конрад-Аденауэр” сан болон ХБНГУ-ын холбогдох байгууллагатай хамтын үйл ажиллагаа явуулах эхний уулзалт болж буйг хоёр талын удирдлага онцлон тэмдэглээд цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан.

    Үүний зэрэгцээ Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулах “Хуульчдын Форум”, Саарланд мужид болох “Шүүгчийн хараат бус байдал” хэлэлцүүлэг, “Хуульчдын өдөр” чуулга уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг оролцуулж харилцан мэдээлэл, туршлага судлахаар тохиролцсон юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06