“ХУУЛИЙН АНГЛИ ХЭЛ БА ХУУЛИЙН БИЧИЛТ” зуны сургалтад урьж байна

    МУИС-ийн Хууль зүйн сургууль болон "Пенн Стэйт" хуулийн сургууль хамтран “Хуулийн англи хэл ба Хуулийн бичилт”  зуны сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулахаар боллоо. 

Хэн сургалтыг удирдах вэ?

    Сургалтыг Пенн Стэйт хуулийн сургуулийн дэд Захирал профессор Стивен Барнс (Ph.D), тус сургуулийн доктор, профессор Жеффри Эриксон (Ph.D) болон сургуулийн докторын төвшиний залуус удирдан явуулна.

Сургалт хэзээ болох вэ?

    Сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын хоногуудад зохион байгуулна. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөрийг бүртгэлд хамрагдсан оюутны и-мэйл хаягаар мэдэгдэнэ.

Сургалт төлбөртэй юу?

    Сургалтын төлбөр 80.000 төгрөг бөгөөд төлбөрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төрийн банкны 106 000 003 354 тоот дансанд тушааж, төлбөр төлсөн баримтыг бүртгүүлэхдээ авчрах ёстой.

Сургалтад хамрагдахын тулд хаана бүртгүүлэх вэ?

    МУИС-ийн ХЗС-ийн 324 тоотод бүртгэл явагдана. Бүртгүүлэхдээ төлбөр төлсөн баримт болон иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай. 

Бүртгэл хэзээ эхэлж, дуусах вэ?

  • Бүртгэл эхлэх хугацаа:       2018 оны 04 дугаар сарын 09-ний өдрөөс
  • Бүртгэл дуусах хугацаа:     2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13:00 цаг

Сургалтыг ямар хэлээр явуулах вэ?

    Сургалтыг Англи хэлээр явуулах тул Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний оюутнууд хамрагдах нь зохистой.

Сертификат олгох уу?

    Сургалтыг амжилттай дүүргэсэн бүх хүмүүст "Пенн Стэйт" хуулийн сургууль болон МУИС-ийн Хуулийн сургуулийн зүгээс сертификат олгоно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

    Д.Баяр багштай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Утас: 9910 – 3021, Мэйл: Bayar_d@num.edu.mn, Хаяг: МУИС-ийн 3б байр, 324 тоот.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06