Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ДАХИН ЗАРЛАЛАА

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр                                                                                                                           Улаанбаатар хот

                         

НЭГ. ЗОРИЛГО

1.1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.5 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Сахилгын шинжээчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

                    ХОЁР.САХИЛГЫН ШИНЖЭЭЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ                                                 

2.1.Монголын Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны бүх гишүүн, хуульчид тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид “Хороо” гэх/-ны Сахилгын шинжээчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

2.2.Хорооны Сахилгын шинжээчийн нэг орон тоонд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журамд заасан шаардлагыг хангасан хуульч  зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

                                                      ГУРАВ.САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙН ЭРХЛЭХ АСУУДАЛ                                                                                                        

3.1.Сахилгын шинжээч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил болон хуульчийн мэргэжил, ур чадварын түвшингийн хангалтгүй байдлыг нотлох ажиллагааг явуулах бөгөөд хууль болон Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 3.3 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.                                             

ДӨРӨВ.НЭР ДЭВШИГЧ ХУУЛЬЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1.Сахилгын шинжээчид нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1. Хуульчийн зөвшөөрөл авсан;

4.1.2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн;

4.1.3. 25 нас хүрсэн;                                                                              

4.1.4. Ял шийтгүүлж байгаагүй;

4.1.5. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж, нээлттэй сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;

4.1.6. Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай байх;

4.1.7. Эрүүгийн болон эрүүгийн процессийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.

 

ТАВ.БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журмын 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан материалыг бүрдүүлж, хүсэлтийн хамт Холбоонд ирүүлнэ.

5.1.1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

5.1.2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар(Нотариатаар гэрчлүүлсэн байх);

5.1.4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

5.1.5. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5.1.6. “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5.1.7. Энэ удирдамжийн хавсралтад заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл. /Маягтыг эндээс татах/

 

ЗУРГАА.МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, ХАЯГ

6.1. Сахилгын шинжээчид нэр дэвшигчийн материалыг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 503 тоот /Хуульчдын холбооны Тамгын газрын бичиг хэрэг, архивын мэргэжилтэн хүлээн авна./

Утас: 70116162, 70116007

 

ДОЛОО.САХИЛГЫН ШИНЖЭЭЧИЙГ ТОМИЛУУЛАХ САНАЛ ГАРГАХ

7.1. Хорооны ажлын албаны дарга нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан нэг нэр дэвшигчийг Сахилгын шинжээчээр томилуулахаар Хуульчдын холбооны Зөвлөлд санал болгоно.

7.2. Хорооны ажлын албаны даргын санал болгосон нэг нэр дэвшигчийг Хуульчдын холбооны Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
12 цаг 59 мин
“ПРО БОНО ХУУЛЬЧ-МОНГОЛ” БЭЛГЭ ТЭМДЭГ БҮТЭЭХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
13 цаг 58 мин
СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уржигдар 11 цаг 15 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 10 цаг 50 мин
АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА
Уржигдар 09 цаг 56 мин
“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ДИЖИТАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-05-09 12:35
“ЦАХИМ ШҮҮХ MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2025-05-09 10:32
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-09 10:24
“ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН КРИМИНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 13 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-09 10:26
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-05-09 10:20
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШҮҮХИЙН АКАДЕМИ, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-06 14:25
СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-06 14:20
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-05-05 16:37
“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 16:34
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-05-05 15:59
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ГЕРМАН, ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 15:47
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-05-05 15:13
“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-05-05 14:08
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО СУДАЛГАА
2025-05-02 13:37