“Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Азийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулж,  хуульчийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагын талаар болон хуульчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, түүний шийдвэрлэлтийн талаарх судалгааг хийгээд байгаа билээ. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор өнөөдөр /2018.04.11/ Мэргэжлийн хариуцлагын хороо нь Шүүхийн ёс зүйн хороотой хамтран “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нар нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, прокурор, шүүхийн байгууллага, Өмгөөлөгчдийн холбоо болон судлаачдын төлөөлөл оролцлоо.

    Хэлэлцүүлгийн үеэр “Билиг” дээд сургуулийн захирал Б.Өлзийсайхан Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ирүүлсэн хуульчийн ёс зүйн асуудалтай холбоотой санал гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүнг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдол, түүнийг хянан шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгааны үр дүнг тус тус танилцуулсан.

    Тус хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналаа уламжлахын зэрэгцээ хуульчийн /шүүгч, прокурор, өмгөөлөгч/ ёс зүйн зөрчлийг шалгах асуудлыг олон газар биш Хуульчдын холбоонд харьяалуулан шийдвэрлэх, хуульчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар байр сууриа илэрхийлж байлаа.

    Энэ үеэр Азийн сангийн санхүүжилтээр хэвлүүлсэн “Хуульчийн ёс зүйн зөрчил, шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ, судалгаа”, “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн эмхэтгэл”, “Шүүгчийн ёс зүй ба сахилга” зэрэг эмхэтгэлийг хэлэлцүүлэгт оролцогчдод тараасан юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06