УЕПГ-ын Сургалт, судалгааны төвтэй хамтран ажиллана

    Монголын Хуульчдын холбоо нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.04.12/ болж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга, хууль зүйн ухааны доктор М.Гантулга нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

    Талууд хууль зүйн судалгаа хийх, сургалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах үндсэн гурван чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Тодруулбал,

    Хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, бодлогын судалгаа хийх хүрээнд дараах үйл ажиллагаа явуулна.

1. Хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр хамтран судалгаа явуулах;

2. Хууль зүйн бодлогын судалгааг хамтран хийх;

3. Хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамтран ажиллах;

4. Хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтэд социологийн хамтарсан судалгаа хийх;

5. Монгол Улс дахь хууль зүйн практикийг судлах, түүнд шинжлэх ухаанч үнэлэлт дүгнэлт өгөх;

6. Судалгааны чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудын санхүүжилт, дэмжлэгийг авах зорилгоор хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

    Сургалт зохион байгуулах чиглэлийн хүрээнд дараах үйл ажиллагааг хамтран явуулна.

1. Эрх зүйн боловсролыг хөгжүүлэх;

2. Эрх зүйн сургалтын хэлбэрийг боловсронгуй болгох;

З. Хуульчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролыг дэмжих /хуульчийн үргэлжилсэн сургалт, хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээн, онол практик, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном товхимол гаргах/;

4. Иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх /сургалт явуулах, хууль тайлбарлан таниулах, үзүүлэн материал бэлтгэх, ярилцлага хийх/;

    Сурталчилгааны чиглэлийн хүрээнд дараах үйл ажиллагааг хамтран явуулна.

1. Хуульчийн ёс зүй ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хуульчдын дунд сурталчилгаа хэлбэрээр үйл ажиллагаа зохион явуулах;

2. Хууль зүйн практикийн чиглэлээр явуулсан судалгааны үр дүнг мэдээлэх;

З. Хуульчдын ёс зүйн олон улсын онол практикийн судалгаа, түүний үр нөлөөг сурталчлах;

4. Иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэхэд чиглэгдсэн олон талт сурталчилгааг хамтран явуулах;

5. Хуульчдын холбоотой хамтран ажилладаг улс орон, байгууллагуудаас зохион байгуулж буй гадаад, дотоодын сургалт, танилцах аялал, туршлага солилцох уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд прокурор, ажилтнуудыг хамруулах, дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06