Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нарт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо, Хууль зүйн туслалцааны төв хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд улсын өмгөөлөгч нарт хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа.

    Сургалтаар хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Б.Өнөрмаа “Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өмгөөлөгчийн оролцоо” сэдвээр, “Хан Голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн хөгжил, харилцаа, хандлага” сэдвээр, ХСИС-ийн багш Н.Мөнхзул “Зөрчлийн тухай хууль” сэдвээр, хуульч, судлаач Б.Эрдэнэбилэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” сэдвээр тус тус хичээл заасан. Хуульчийн үргэлжилсэн сургалтын гурван багц цаг олгосон тус сургалтад 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 53 улсын өмгөөлөгч хамрагдсан юм. 

    Мөн Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо, Хууль зүйн туслалцааны төв хамтран 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан “Төрөөс үзүүлж байгаа хууль зүйн туслалцааны Үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

    Хэлэлцүүлгээр төрөөс үзүүлж буй хууль зүйн туслалцааны тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдийн хүрээг нэмэх, улсын өмгөөлөгч нарын нийгэм болон эдийн засгийн баталгааг сайжруулахад анхаарах зэрэг чухал асуудлыг хөндсөн юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06