Хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

    Монголын Хуульчдын холбоо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хуульчдад хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тухай Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийн талаар сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

    Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх сургалтыг өнгөрсөн ням гаригт /2018.04.15/ эхлүүллээ. Тус сургалтыг “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нар нээж үг хэлсэн бөгөөд “Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, мэдээлэл, эх сурвалжийн урсгал нэмэгдэж буй нь хууль зүйн болоод нийгмийн хувьд асар их эрх зүйн үр дагаварыг бий болгож буй. Тиймээс хуульчид энэ чиглэлээр мэргэшиж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн агуулга, мөн чанарыг илүү дэлгэрэнгүй таних шаардлага гарсаар байна” гэдгийг онцолсон.

    Сургалтад Монголын Хуульчдын холбооны 12 гишүүн хуульч хамрагдсан бөгөөд тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар үндэсний болон олон улсын хэм хэмжээнд тусгагдсан байдал, Монгол Улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өнөөгийн төлөв байдал, түүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас өгсөн зөвлөмж, онцлогийн талаар ойлголт эзэмшсэн.

    Мөн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, уламжлалт сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ялгааны талаар болон сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа хэрхэн хөндөгдөж байгаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизмын талаар мэдээлэлтэй боллоо.

    Тодруулбал, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын албаны арга зүйч Г.Амаржаргал “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний ойлголт” сэдвээр, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Сэтгүүл зүйн ойлголт, сэтгүүлчийн ёс зүй” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Болормаа, А.Солонго нар “Сэтгүүлчийн аюулгүй байдлын баталгаа” сэдвээр хичээл заасан юм. 

    Мөн энэ өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Ди Ар Ай байгууллага (Democracy Reporting International DRI)-ын хөтөлбөрийн мэргэжилтэн Лаура Баттистинийг хүлээн авч уулзсан бөгөөд Европын холбоо, Олон улсын  “ДИ АР АЙ” байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд “Глоб интернэшнл” ТББ, Монголын Хуульчдын холбоо хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдал болон сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн талаар судалгаа хийхээр санал солилцсон.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06