Нээлттэй нийгэм форумтай хамтран ажиллана

    Монголын Хуульчдын холбоо нь хуульчдын чадавхыг бэхжүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нээлттэй нийгэм форумтай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.04.18/ болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Нээлттэй нийгэм форумын захирал П.Эрдэнэжаргал нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Тус ёслолд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар оролцсон.

    Талууд нь эрх зүйн шинэтгэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, бодлогын шийдэл санал болгох, хамтарсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахаар тохиролцсон юм. Тухайлбал, Нээлттэй нийгэм форум нь Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчдын форум”-ын үеэр “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх нь” “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр салбар хуралдаан зохион байгуулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр боллоо.

     Мөн шүүхийн шинэтгэлийн индекс боловсруулан, судалгаа хийх, иргэдийн эрх зүйн чадавх, боловсролыг дээшлүүлэх, хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, хуульчдын чадавхыг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Тодруулбал, хуульчдын про-боно үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх, сурталчлах ажлын хүрээнд хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах,  Азийн про-боно хуульчдын чуулга уулзалтад Монголын хуульчдын төлөөллийг оролцуулах ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06