“Хуулийн салбарт ил тод байдал, ёс зүйн чиглэлээр хийгдэж буй санаачилга, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо

    Монголын Хуульчдын холбоо, Азийн сан хамтран “Хуулийн салбарт ил тод байдал, ёс зүйн чиглэлээр хийгдэж буй санаачилга, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр /2018.04.19/ зохион байгууллаа.

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолд нар нээж үг хэлсэн бөгөөд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Канадын Гадаад хэргийн яамны Монголыг хариуцсан хөгжлийн ажилтан Марун Абу Файзэл,  Канадын Элчин сайдын зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брус Стийн, Канадын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Гленн Зизански, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн ажилтан А.Мандухай, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар нар оролцсон.

    Энэ үеэр Азийн сангаас хуулийн салбарт хэрэгжиж буй санаачилга, үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар“Хуульчийн ёс зүй: Судалгааны гол үр дүн” сэдвээр, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э. Амарбат “Прокурорын байгууллагад хэрэгжиж буй ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд” сэдвээр, Шүүхийн Ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт “Шүүхийн ёс зүй: Судалгаа, бусад ажлууд” сэдвээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа “Хуулийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан: Иргэний портал”  сэдвээр тус тус мэдээлэл өгч, хуулийн салбарт ил тод байдал, ёс зүй, хариуцлагыг сайжруулах талаар санал солилцлоо.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06