“Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

    Монголын Хуульчдын холбоо нь "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагатай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14:00-17:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна. 

    Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал санаачилга нь анх 1991 онд Намиби улсад батлан гаргасан хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжих тухай Виндхукийн тунхаглалаас үүсэлтэй бөгөөд Монгол Улсын хувьд энэ өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    Энэ жил дэлхий даяар ЮНЕСКО-ийн үзэл санаан дор дараах дэд сэдвүүдийг илүүтэй онцлохоор болсон. Үүнд:

  1. Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль
  2. Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо
  3. Онлайн дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь гэсэн сэдвүүд багтана.

    Тус хэлэлцүүлэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, хуулийн байгууллага, иргэний нийгэм, төрийн байгууллага, олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөлөл оролцоно.

    Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хуульчид 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай 70116004 утсаар холбогдож бүртгүүлнэ үү.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06