Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“MOCK-TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд 5 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

    Тус тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны 5 жилийн ой, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 25 жилийн ойг угтаж, эрүү, иргэн, захиргааны мэтгэлцээн гэсэн гурван төрлөөр Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн дэмжих хороо, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хамтран зохион байгууллаа.

    Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Их засаг" олон улсын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, "Шихихутуг" их сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, Олон улсын "Улаанбаатар" их сургууль, "Орхон" их сургууль, Монголын Үндэсний их сургууль, "Ховд" их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, "Билиг"  дээд сургууль зэрэг нийт 11 сургуулийн 26 баг өрсөлдсөн.

    Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд найман сургуулийн баг оролцсоноос “Их засаг” олон улсын их сургуулийн баг тэргүүн байрт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг дэд байрт шалгарлаа. Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээнд мөн найман баг өрсөлдсөнөөс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг нэгдүгээр байрт, тус тэмцээнд анх удаа оролцсон Санхүү, эдийн засгийн их сургуулийн баг хоёрдугаар байрт шалгарсан.

    Харин эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээнд 10 баг оролцсоноос тэргүүн байрт “Шихихутуг” их сургуулийн баг, удаах байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг шалгарсан бол тус төрөлд Ховд аймгаас “Ховд” их сургуулийн оюутнууд хүрэлцэн ирж амжилттай оролцсон юм.

    Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд ёслолд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Н.Чимгээ нарын хүндтэй зочид оролцож, оюутнуудад баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилтыг хүслээ.

    “Моск trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын хамт олонд болон тус тэмцээний ач холбогдолыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан тэмцээнийг шүүсэн нийт шүүгчид, тэмцээнд баг бэлтгэн оролцуулсан хууль зүйн их, дээд сургуулийн багш, хамт олонд талархал дэвшүүлье. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
59 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
2 цаг 52 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭНДЧИЛГЭЭ
2 цаг 47 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2 цаг 50 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22
МЭДЭЭЛЭЛ
2026-07-07 10:54