Монголын Хуульчдын холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

    Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр МҮЭ-ийн холбоо, ХЭҮК, МХЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Залуучуудын холбоо, ХХҮЕГ хамтран залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Санамж бичиг үзэглэх ёслолд Монголын Хуульчдын холбоог төлөөлж, Тамгын газрын дарга Ц.Ганболд оролцсон.

    Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээний нээлтийн үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үндсэн гол дөрвөн үзүүлэлт хангалтгүй хэрэгжиж байгаа. Иймээс энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хөдөлмөр эрхлэлт тэр дундаа залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

    Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар төр болон иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, хууль эрх зүйн орчиныг сайжруулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ үндэсний болон орон нутгийн төвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, тулгамдаж буй асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, гадаад дотоодын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.

    Сонирхуулахад, Монгол Улсад хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 58 орчим хувийг,  ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 35.3 хувийг залуучууд эзэлдэг гэсэн статистик мэдээлэл байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06