Хуульчдын холбооны Зөвлөл хуралдлаа

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Тус хуралд Зөвлөлийн 43 гишүүний 27 гишүүн биечлэн ирж, 2 гишүүн бичгээр саналаа өгсөн.

    Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

1. Хуульчдын холбооны 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг хэлэлцэх явцад Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу “Энич аудит” ХХК-аас ирүүлсэн аудитын тайланд нэмэлт тодруулга хийлгэхээр Тамгын газарт буцаан хүргүүлэв. Тогтоол ТАТАХ

2. Пүрэвжавын Эрдэнэбатыг Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр томиллоо. Тогтоол ТАТАХ

3. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Гансүх, Б.Цогням, Ш.Төгсгэрэл нарын хэн нь ч хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг дахин зохион байгуулахыг Тамгын газарт даалгав. Тогтоол ТАТАХ

4.Хуульчдын холбооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн сургуулийн оюутны төлөөллөөс нэр дэвшигч Ж.Бямбаа, Н.Тэмүүлэн, Г.Ундармаа, хуульчийн шалгалт өгөхөөр мэргэжлийн дадлага хийж байгаа эрх зүйчдийн төлөөллөөс нэр дэвшигч С.Асланбек, Э.Батжаргал, Х.Гүнбилэг, Т.Нандинцэцэг, Д.Сарангэрэл, Б.Үйлсдэлгэр нарын хэн нь ч хуралд оролцсон гишүүдийн олонхын санал аваагүй тул нэр дэвшүүлэх ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм, холбогдох журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Тамгын газарт даалгалаа. Тогтоол ТАТАХ

5.Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2014-2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийг хойшлуулан шийдвэрлэлээ. Тогтоол ТАТАХ

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Өчигдөр 10 цаг 02 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51